Орос Украины гал дээр НАТО тос нэмж байна
2024-02-18 14:12:47
Share
Share this with Close
youtube WeChat

Мюнхений аюулгүй байдлын бага хуралд Америкаар ахлуулсан НАТО дайны гал дээр тос нэмж, Орос Украины мөргөлдөөнийг урт хугацаанд сунжруулахыг зэхэж байна. 

НАТО-ийн нарийн бичгийн дарга Йенс Столтенберг энэ сарын 16-нд Мюнхений хурлын үеэр Америкийн Конгрессод хандан үг шидэж, холбогдох хуулийг түргэн баталж, төлөвлөж буй 60 тэрбум ам.долларын цэргийн тусламжаа Украинд олгохыг шаарджээ. Өмнө нь Америкийн Конгресс дахь хоёр намын зөрчил маргаанаас шалтгаалж хууль батлагдахгүй гацсан юм. "Украинд олгохоор амласан цэргийн тусламжаа Америк биелүүлэх ёстой” гэж Йенс Столтенберг хэлжээ.

Бага хурлаас өмнөхөн НАТО-ийн гишүүн Герман, Франц улс аюулгүй байдлын гэрээг Украинтай тус тусдаа байгуулсан. Гэрээнд, 2024 онд Герман 7 тэрбум гаруй еврогийн цэргийн тусламж, санхүүжилт, харин Франц 3 тэрбум еврогийн цэргийн нэмэлт тусламж үзүүлж, зэвсгийн хангамж, үндэсний батлан хамгаалах аж үйлдвэрийн хамтын ажиллагаа, мэдээлэл, сургуулилт зэрэгт дэмжих юм байна.


Уртнасан