Гал зогсоох хэлэлцээрт Израиль саад болж байна
2024-02-18 10:02:36
Share
Share this with Close
youtube WeChat

Палестины Үндэсний засаг захиргааны хоригдлуудын асуудал эрхэлсэн албан тушаалтан Фэлс ХТРТ-д ярилцлага өгөхдөө, Египетийн нийслэл Каирт болж буй Палестин, Израилийн гал зогсоох хэлэлцээрийн явцад Израилийн дотоодын улс төрийн тэмцэл нөлөөлж, Израиль ХАМАС хоорондын санал зөрөлдөөнийг улам ихэсгэж байна. Газын зурваст явуулж буй Израилийн цэргийн ажиллагаа гал зогсоох хэлэлцээрт ноцтой саад учруулж байна. Шинээр гал зогсоох хэлэлцээрийн нарийн агуулгыг Палестины засгийн газар маш сайн мэдэж байна. Израил цэргийн ажиллагаагаа зогсоож Газын зурвасаас гарах асуудлаар ХАМАС, Израил хооронд санал зөрөлдөөн их байгаа. Энэ нь хэлэлцээрийн ахицад ноцтой нөлөөлж байна гэв.