Хятад Африкийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлэв
2024-02-18 09:39:20
Share
Share this with Close
youtube WeChat

Африкийн холбооны 37 дахь дээд хэмжээний чуулган өчигдөр, энэ сарын 17-нд Этиопын нийслэл Аддис Абеба хот дахь Африкийн холбооны төв байранд эхэлжээ. Холбооны олон албан тушаалтан ХТРТ-ийн сурвалжлагчид ярилцлага өгөхдөө, Хятад Африкийн хамтын ажиллагааг өндрөөр үнэлсэн байна.

Африкийн холбооны хөгжлийн агентлагийн гүйцэтгэх захирал, хатагтай Нардос Бекеле Томас хэлэхдээ, Хятад улс хүчирхэгжиж чадсан нь шинжлэх ухаан технологи, инженерчлэл, математикийг өндөр түвшинд хөгжүүлсэнтэй салшгүй холбоотой юм. Бид бас шинжлэх ухаан, технологи, инженерчлэл, математикийг боловсролын системдээ нэн тэргүүнд чухалчлах нь зүйтэй гэжээ.

Африкийн холбооны эдийн засгийн хөгжил, худалдаа, аялал жуулчлал, аж үйлдвэр, уурхай ашигт малтмалын гишүүн Алберт Мучанга, Хятад Африкийн хамтын ажиллагаа тогтвортой, өндөр чанартай хөгжих болно. Хоёр тал маш сайн хамтран ажиллаж, хамтдаа зөвшилцөж, хамтдаа бүтээн байгуулах ирээдүйн бүтэц загвар маш тод байна гэв.


Уртнасан