Филиппин далай тэнгистэй холбоотой хуурамч мэдээлэл цацаж байна
2024-02-19 20:45:16
Share
Share this with Close
youtube WeChat

БНХАУ-аас Филиппинд суугаа элчин сайдын яамны хэвлэлийн төлөөлөгч саяхан хэлэхдээ, Хятадын загас агнуурчид Хуан Янь Дао арлын экологийн орчныг зориудаар эвдэж байна хэмээсэн Филиппиний талын холбогдох байр суурь нь ямар ч үндэслэлгүй, ор мөргүй хуурамчаар зохиож байгаа хэрэг юм. Хятад улс Хуан Янь Дао арал хийгээд түүний ойролцоох тэнгист маргашгүй бүрэн эрхтэй. Хятадын засгийн газар экологийн орчин, загасны нөөцийг хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд хууль тогтоолоос зөрчсөн загас агнуурын үйл ажиллагаанд хатуу цохилт өгдөг. 

Сүүлийн үед Филиппин далай тэнгистэй холбоотой хуурамч мэдээлэл тасралтгүй гаргасаар байна. Хятад Филиппиний харилцаа, Өмнөд тэнгисийн энх тайван тогтвортой байдлыг Хятад улстай хамтран хамгаална гэдэгт Филиппиний холбогдох байгууллагад найдаж байна гэжээ.