Шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлэхийг онцлов
2024-02-19 23:41:36
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 19-ний үдээс хойш ХКН-ын Төв Хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга, Төвийн Шинэчлэлтийг цогцоор нь гүнзгийрүүлэх хорооны дарга Ши Жиньпин Төвийн Шинэчлэлтийг цогцоор нь гүнзгийрүүлэх хорооны 4-р хурлыг даргалав. Хурлаар “Газар шорооны удирдлагын тогтолцоог шинэчилж,  давуу талтай бүс нутгийн чанартай хөгжлийг баталгаажуулах чадамжийг дээшлүүлэх тухай санал",  "Эдийн засаг, нийгмийн хөгжлийн иж бүрэн ногоон шинэчлэлтийг дэмжих тухай санал" , "Анхан шатны онцгой байдлын удирдлагын чадавхыг цаашид сайжруулах тухай санал ", "Иж бүрэн инновацийг дэмжих үндсэн тогтолцоог бүрдүүлэх ажлыг түргэтгэх тухай санал", "Төвийн Шинэчлэлийг цогцоор нь гүнзгийрүүлэх хорооны 2023 оны ажлын дүгнэлт тайлан", "Төвийн Шинэчлэлтийг цогцоор нь гүнзгийрүүлэх хорооны  2024 онд хийх ажлын чиглэл" зэргийг хэлэлцэн баталжээ.

Энэ жил бол шинэчлэлтийг цогцоор нь гүнзгийрүүлэх бас нэгэн чухал жил юм. Шинэчлэлтийг цаашид хэрхэн цогцоор нь гүнзгийрүүлэх тухай эрэлхийлэн төлөвлөх нь гол үүрэг юм гэж хурлаар онцолжээ.