Төлөөлөгчдийн саналыг хэлэлцэж дуусав
2024-02-19 14:59:25
Share
Share this with Close
youtube WeChat

БХАТИХ-ын Байнгын хорооны төлөөлөгчдийн ажлын хороо өнөөдөр "Төлөөлөгчдийн дэвшүүлсэн төсөл, санал, санаачилгыг өндөр түвшинд хянан авч хэлэлцэх нь" сэдвээр мэдээлэл хийв. Төлөөлөгчдийн ажлын хорооны дэд дарга Фү Вэньжэ танилцуулахдаа, 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын анхдугаар чуулганы хугацаанд, төлөөлөгчид 271 санал дэвшүүлснийг 9 тусгай хороо хянан хэлэлцүүлж дуусгажээ. Мөн төлөөлөгчдийн өргөн барьсан 8314 саналын хувьд, уг ажлыг 204 гүйцэтгэх байгууллага судлан боловсруулж гүйцээд, төлөөлөгчдөд хариу өгсөн байна.