Германы канцлер Олаф Шольц, Ван И нар уулзав
2024-02-19 10:00:49
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрудгаар сарын 17-нд Германы канцлер Олаф Шольц, Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцсон ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав. Уулзалтын эхэнд Ван И Хятадын удирдагчдын мэндчилгээг Олаф Шольцод уламжилж, Мюнхений бага хурал 60 жилийн ойгоо угтаж, дэлхий дахинд нөлөө бүхий олон улсын аюулгүй байдлын бодлогын форум болсонд баяр хүргэв.

Ван И хэлэхдээ, олон улсын өнөөгийн байдал үймээн самуунтай, халуун цэгийн асуудал ар араасаа гарч, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч байна. Хятад улс хариуцлагатай том орны хувьд, үймээн самуунтай дэлхийг тогтворжуулах хүч байх болно. Олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт Герман илүү их үүрэг гүйцэтгэхэд бид дэмжиж, Герман улстай харилцан ойлголцож, харилцан дэмжиж, итгэлцлээ нэмэгдүүлж, хамтын ажиллагаагаа бэхжүүлж, дэлхий дахинд илүү тогтвортой, тодорхой хүчин зүйл бий болгоход бэлэн байна гэв.

Олаф Шольц өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг Хятадын удирдагчдад уламжлахыг Ван И-ээс хүсэв. ХБНГУ-ын эдийн засаг  гүн гүнзгий даяарчлагдаж, чөлөөт худалдааны үр шимийг хүртэж байна, Герман улс худалдааг ивээх үзэл, харилцаагаа таслах үйлдлийг эсэргүүцдэг. Хятадын хөгжил цэцэглэлтийг хараад бид баяртай байна. Германд байгаа бусад гадны компаниудад бизнесийн таатай орчин бүрдүүлж өгөхөд бэлэн байна. Олон улсын өнөөгийн нөхцөл байдал хүндэрсэн энэ үетэй бид бүгд нүүр тулж байна. Германы тал Хятадтай хамт байж, энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах талаар бодитой үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.