Орос Палестины бүх бүлгүүдийг Москвад уулзахыг урьжээ
2024-02-19 09:50:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 18-нд Палестины ерөнхий сайд Мухаммад Аштие Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцох үеэр хэлэхдээ, Орос улс Палестины бүх бүлгүүдийг энэ сарын 26-нд Москвад уулзахыг урьсан. Мөн Палестины Үндэсний засаг захиргаа ХАМАС-тай харилцахад бэлэн байгаа гэжээ. 

Палестин, Израилийн мөргөлдөөн энэхүү бага хурлын ярилцах халуун сэдвийн нэг учраас оролцогчид хоёр талын мөргөлдөөнийг улс төрийн аргаар шийдвэрлэхийг уриалсан бөгөөд “хоёр орны төсөл”-ийг дахин сэргээвэл энэ бүс нутагт урт хугацаанд энх тайван тогтооход дэмжлэг үзүүлнэ гэжээ.