Хятад улс тогтвортой хүчин болохын төлөө зүтгэнэ
2024-02-19 18:26:06
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 19-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хийлгэлээ. Тэрээр саяхан болсон Мюнхений Аюулгүй байдлын 60-р бага хуралтай холбоотойгоор сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулав. 

Хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэлэхдээ, ГХЯ-ны сайд Ван И Мюнхений аюулгүй байдлын бага хуралд оролцож, "Хятадын тусгай" хуралд үндсэн илтгэл тавьсан. Хятад улс гол бодлогынхоо залгамж чанар, тогтвортой байдлыг ямагт хадгалах бөгөөд үймээн самуунтай дэлхийн тогтворжуулах хүчин байх болно гэдэг нь Гадаад харилцааны сайд Ван И-гийн хэлсэн үгийн гол санаа юм, тухайлбал: Томоохон улс орнуудын хамтын ажиллагааг дэмжих тогтворжуулах хүчин болох, халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхэд тогтворжуулах хүчний үүрэг гүйцэтгэх, дэлхийн засаглалыг бэхжүүлэхэд тогтворжуулах хүчин болж ажиллах, дэлхийн өсөлтийг дэмжих тогтворжуулах хүчин байх эдгээр болно.
Хамтран ажиллаж, хамт хохих нь улс орнууд олон улсын үйл хэргийг шийдвэрлэхийн үндсэн бодлогын чиглэл байх ёстой. Бид талуудтай эв нэгдэн, хамтран ажиллаж, хамтын ялалтын үр дүнг эрэлхийлж, олон алдагдлаас зайлсхийн, дэлхий дахинд илүү тогтвортой хүчин нэмэрлэж, хүн төрөлхтний сайн сайхан ирээдүйн төлөө зүтгэхэд бэлэн байна гэжээ.