Амралтын 8 хоногт дотоодод 474 сая хүн аялав
2024-02-19 14:50:08
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Соёл аялал жуулчлалын яамнаас өчигдөр /18-нд/ гаргасан тоо баримтаас харвал, цагаан сарын баярын өдрүүдэд аялсан хүмүүсийн тоо, тэднийт зарцуулсан мөнгөний дүн анхаарал татаж байна. Амралт үргэлжилсэн найм хоногт дотооддоо давхацсан тоогоор 474 сая хүн аялсан нь өнгөрсөн оны мөн үеэс 34.3 хувиар өссөн байна. Эдгээр хүмүүс амралтын найм хоногт 632 тэрбум 687 сая юань аялалдаа зарцуулсан нь өнгөрсөн оны цагаан сараас 47.3 хувиар өссөн байна. Хятадын хилээр 6 сая 830 мянган хүн орж гарсан байна. Үүнээс 3 сая 600 мянган аялагч хилээр гарч, 3 сая 230 мянган аялагч улсын хилээр орж иржээ.