Загас агнуурчид амиа алдсан хэргийн талаар танилцуулав
2024-02-19 20:04:00
Share
Share this with Close
youtube WeChat

Төрийн зөвлөлийн дэргэдэх Тайваний хэрэг эрхлэх газрын хэвлэлийн төлөөлөгч Жу Фэнлянь 2 дугаар сарын 19-нд хэлэхдээ, 2 дугаар сарын 14-нд Тайваний холбогдох тал эх газрын загас агнуурын усан онгоцонд бүдүүлгээр хандсаны улмаас 2 загасчин иргэн амиа алдсан муу муухай үйл явдал болсон. Энэ хэрэг гарсны дараа Фужянь муж, Чюаньжөү хотын холбогдох тал загасчины ар гэрийнхэнтэй холбоо барьж, Чюаньжөү хотын Улаан загалмайн нийгэмлэг зэрэг байгууллага энэ сарын 20-нд ар гэрийнхэнтэй нь хамт Жиньмэньд төлөөлөгч илгээн, амьд гарсан 2 хүнийг тосч авчрахын зэрэгцээ холбогдох хойтын ажлыг зохицуулахаар шийдвэрлэсэн гэжээ.

Загас агнуурчдын ар гэрийнхэн хийгээд холбогдох хүмүүс Жиньмэньд очиход Тайваний холбогдох талынхан тус дөхөм үзүүлж, сайтар байршуулалт хийж, тэдний анхаарал хандуулж буй зүй ёсны асуудалд зөв хянуур хандан, хойтын ажлыг сайтар хамтран зохицуулж, хоёр эргийн элэг нэгтнүүдийн сэтгэлийг улам сэвтээхээс зайлсхийх ёстой гэж Жу Фэнлянь онцолжээ.


Уртнасан