АНУ кибер халдлагаа зогсоох ёстой
2024-02-19 20:13:04
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 19-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Америкийн тал Хятад улсыг кибер халдлага явуулж байна гэж зэмлэсэн тухай асуусан сурвалжлагчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа: Ямарваа хэлбэрийн кибер халдлагыг Хятад улс эрс эсэргүүцэх бөгөөд хуулийн дагуу цохилт өгдөг. Хүчин төгөлдөр гэрч нотолгоогүй тохиолдолд Америкийн тал дур зоргоор дүгнэлт гаргаж, Хятад улсыг үндэслэлгүйгээр гүтгэн харлуулж буй нь туйлын хариуцлагагүй, үнэн худлыг донгоруулсан үйлдэл учир Хятадын тал үүнийг эрс эсэргүүцэж байна. Үнэн хэрэгтээ, бусад орны дэд бүтцийн чухал төхөөрөмжийг кибер халдлагын хууль ёсны объектоо болгодог нь АНУ-ын Кибер хүчний командлалын төв юм. Ноднингоос хойш Хятад улсын кибер аюулгүй байдлын байгууллага удаа дараа тайлан гаргаж, АНУ-ын засгийн газар урт хугацааны турш Хятад улсын дэд бүтцийн чухал төхөөрөмжид кибер халдлага хийсээр ирсэн байдал, түүнчлэн иймэрхүү хариуцлагагүй бодлого, үйлдэл нь цаашид олон улсын дэд бүтцийн чухал төхөөрөмжийг асар их эрсдэлд оруулахыг илчилсэн. Олон улсад кибер хулгай, халдлага хийхээ АНУ зогсоож, кибер аюулгүй байдлын асуудлаар бусад орныг гүтгэн харлуулахаа болих хэрэгтэй гэв.


Уртнасан