Орос Украин байлдааны мэдээгээ шинэчлэв
2024-02-19 10:07:14
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 18-ны өдөр Оросын БХЯ байлдааны шинэ тайлан гаргав. Купянск, Бонлиман, Донецк, Донецкийн өмнөд хэсэг, бусад чиглэлд Украины олон довтолгоог няцааж, олон сөрөг давшилт хийсэн. Украины цэргийн хүчинд цохилт өгч танк, хуягт машин, өөрөө явагч их буу зэрэг олон зэвсэг техникийг устгасан. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины 105 нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн гэжээ.

Мөн өдөр Украины ЗХЖШ байлдааны шинэ тайлан нийтлэв. Өнгөрсөн 24 цагт фронтод 56 удаа тулалдаж, Украины Агаарын цэргийн хүчин, пуужин харвагч болон их бууны ангиуд Оросын цэргийн хүчинд цохилт өгч, цэргийн техник төвлөрсөн газар, агаарын довтолгооноос хамгаалах систем, командын постууд, зэвсгийн агуулахад цохилт өгсөн. Оросын Су-34 сөнөөгч онгоцыг устгасан гэжээ.