Филиппиний талын үг яриаг няцаав
2024-02-19 18:09:35
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 19-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

“Эх сурвалжаас үзвэл, 2 дугаар сарын 17-нд Филиппиний Загас агнуур, усны нөөцийн товчооны хэвлэлийн төлөөлөгч хэлэхдээ, Хятадын загас агнуурчид Хуан Янь Дао аралд цианид хэрэглэж, Филиппиний загас агнуурчдын уламжлалт талбайг зориуд сүйтгэсээр ирсэн гэж хэлжээ. Хятадын тал үүнд ямар хариу байр суурь илэрхийлэх вэ?” гэсэн сурвалжлагчийн асуултад Мао Нин хариулахдаа: Филиппиний талын хэлсэн дээрх үг яриа бол оргүй газар овоо босгосон, санаагаараа зохиосон зүйл юм. Хятад улс Хуан Янь Дао арал хийгээд түүний ойролцоох тэнгист маргашгүй бүрэн эрхтэй. Хятадын засгийн газар экологийн орчны хамгаалалт, загасны нөөцийг арчлан хамгаалахыг дээд хэмжээнд чухалчилдаг бөгөөд хууль тогтоол зөрчиж агнахад хатуу цохилт өгч байгаа юм гэв.


Уртнасан