Мюнхений бага хурал өндөрлөв
2024-02-19 09:56:36
Share
Share this with Close
youtube WeChat

Германы Мюнхен хотноо гурван өдөр үргэлжилсэн 60 дахь удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал хоёрудгаар сарын 18-нд өндөрлөв. 

Орос, Украйны мөргөлдөөний гал дээр Америк тэргүүтэй НАТО тос нэмж, байдлыг улам сунжруулахаар зэхэж байгаа нь энэ удаагийн хурлаар ил болов. Гэсэн ч саяхан нийтэлсэн "Мюнхений аюулгүй байдлын тайлан 2024"-д дурдсанаар, барууны орнууд "дайны ядаргаанд" нэрвэгдэж, "Украинд үзүүлэх тусламж"-ийн дарамтаас салахыг эрмэлзэж байна. Мюнхенд олон жагсаал болж, Америк болон барууны орнууд Орос, Украины мөргөлдөөнийг өдөөхөө болихыг хурлын үеэр уриалжээ.

Тэрчлэн Палестин-Израилийн мөргөлдөөний тухайд улс төрчид Газын зурваст явуулж буй Израйлийн цэргийн ажиллагаанд олон тооны энгийн номхон иргэд хохирсоор байгаад санаа зовинож буйгаа илэрхийлж, сөргөлдөөнйиг улс төрийн арга замаар шийдвэрлэхэд туслахыг уулзалтад оролцож буй олон улсын байгууллага, олон улсын зүтгэлтнүүд уриалав. Урт хугацаанд гацаад байгаа "хоёр улсын шийдэл"-ийг ахин сэргээх нь тус бүс нутагт тогтвортой энх тайвныг бий болгож чадна гэдгийг онцолсон байна.

“Мюнхений аюулгүй байдлын тайлан 2024"-д, олон улсын дэг журам илэрхий доголдолтой болж байна. Дэлхийн өмнөд бүсийн орнууд хүртэх ёстой үр шимээ хүртэж чадаагүйн улмаас сэтгэл дундуур байна. Өнгөрсөн үед уг дэг журмыг дэмжиж байсан барууны хөгжингүй орнууд ч тэдний ашиг тусын хувь хэмжээ багасч буйд мөн дургүйцлээ илэрхийлж эхэллээ гэж онцолжээ. Мөн "харьцангуй олз ашиг"-ыг тэглэх бодлого нь дэлхийг "бүрэн үгүй хийх"-ийн ирмэгт хүргэсэн гэдгийг тайланд мөн онцлов. Олон улсын өнөөгийн дэг журам яаралтай шинэчлэгдэх шаардлагатай болсон гэж уулзалтад оролцсон шинжээчид үзжээ.