Ван И сайдын айлчлал бүрэн дүүрэн амжилттай болов
2024-02-20 17:53:41
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

“Сүүлийн хоёр хоногт Гадаад харилцааны сайд Ван И Испанид айлчилж, Испанийн хаан VI Фелипе, ерөнхий сайд Педро Санчес нар тус тус хүлээн авч уулсан. Ван И сайд мөн тус улсын Гадаад харилцааны сайд Мануел Албарес Буенотой хэлэлцээ хийсэн бөгөөд хамтдаа сэтгүүлчидтэй уулзжээ. Ван И сайдын хувьд энэ хаврын анхны айлчлал байсан. Энэ айлчлал ямар гол гол үр бүтэмжид хүрсэн бэ? Тус айлчлал нь Хятад Испанийн харилцааны хөгжилд ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?” гэсэн сурвалжлагчийн асуултад хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулахдаа: Гадаад харилцааны сайд Ван И-гийн айлчлалыг Испанийн тал халуун дотноор хүлээн авсан бөгөөд товлосон зорилтдоо хүрч, бүрэн дүүрэн амжилттай болсон юм.

Тухайлбал нэгд, Хятад Испанийн харилцааны стратегийн тогтвортой байдлыг тод харуулав. Хоёрт, нээлттэй хамтын ажиллагааны хөгжлийн хэтийн төлөвийг илтгэв. Гуравт, соёл иргэншлийн солилцоог гүнзгийрүүлэв. Дөрөвт, Хятад Европын харилцаа болон дэлхий дахинд тогтвортой хүч нэмэрлэв гэжээ.


Уртнасан