Педро Санчес, Ван И нар уулзав
2024-02-20 10:23:41
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар өчигдөр, 19-нд Испанийн ерөнхий сайд Педро Санчес Мадридад айлчилж буй Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав.

Ван И сайд хэлэхдээ, өнгөрсөн жил Хятад Испани хоёр орон дипломат харилцааны 50 жилийн ойгоо ёслол төгөлдөр тэмдэглэсэн. Гарааны шинэ цэгээс Испанитай хамтран ажиллаж, харилцан итгэлцсэн, харилцан хүндэтгэсэн, эрх тэгш харилцаатай, хамтдаа хожих бодлогын хүрээнд хоёр орны харилцаанд илүү их гэрэл гэгээ нэмэрлэх ирээдүйн 50 жилийн үүдийг нээхэд таатай байна. Иж бүрэн стратегийн түнш, олон улсад нөлөө бүхий орны хувьд Хятад Испани үүрэг хариуцлагаа урамсарлаж, эмх замбараагүй ертөнцөд тогтворжуулах хүч болох ёстой. Бид Испани улстай дээд түвшний хэлхээ холбоо, хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж, ард иргэд, соёлын солилцоог эрчимжүүлж, хоёр орны харилцааг шинэ шатанд гаргахад бэлэн байна гэв.

Педро Санчес хэлэхдээ, Испани Хятадын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг Испани дээд хэмжээнд чухалчилдаг. Хятад улс хоёр орны эдийн засаг, худалдаа, иргэдийн солилцоонд нааштай үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж байна. Испанийн нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах хүчин чармайлтыг дэмжсэн Хятад улсад талархаж байна. Испани улс “Нэг Хятад”-ын зарчмыг тууштай баримталдаг. Олон улсын үйл хэрэгт Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэж, дэлхийн өсөлтөд оруулсан хувь нэмрийг бид өндрөөр үнэлдэг. Европ, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхийг дэмжиж байна. Олон улсын нөхцөл байдал ноцтой сорилтод тулгарч байгаа энэ үед, Европ, Хятад улс НҮБ-ын гишүүний үндсэн үүргээ гүйцэтгэж, энх тайван, тогтвортой байдлыг дэмжиж, дэлхийн засаглалыг сайжруулахад эерэг үүрэг гүйцэтгэх ёстой гэжээ.

Ван И цааш нь, Хятад улс Европын холбоог олон туйлт бүтцийн чухал хүчин гэж үздэг. Европын интеграцчлал, Европын холбооны хөгжил, стратегийн бие даасан байдал бий болгохыг дэмжиж байна. Хятад, Европ эв нэгдэлтэй, хамтын ажиллагаагаа бэхжүүлж байгаа цагт сөргөлдөөний орон зай байхгүй. Иймд бид Европтой чөлөөт худалдааны тогтолцоог хамтдаа хамгаалж, олон талт үзэл хэрэгжүүлж, эрх тэгш, эмх цэгцтэй дэлхийн олон туйлт, хүртээмжтэй эдийн засгийн даяаршлыг дэмжиж, хүн төрөлхтний илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хичээх болно гэв.