Орос Украин ба шинэ мэдээ
2024-02-20 09:54:20
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 19-нд ОХУ-ын БХЯ тайлангаа шинэчлэв. Оросын арми тухайн өдөр Авдеевка, Купянск, Донецк чиглэлд Украины олон довтолгоог няцааж, тэдний электрон байгууламж, агаараас хамгаалах системд цохилт өгсөн. Украины Хаймас пуужин, нисдэг тэргүүдийг устгасан байна. 

Украины ЗХЖШ мэдэгдэхдээ, Украины арми өнгөрсөн хоногт Оросын олон довтолгоог няцааж, тэдний цэргийн командлалын газар, зэвсгийн агуулахад цохилт өгч, Су-34, Су-35с сөнөөгч онгоцуудыг устгасан байна.