Испанийн хаан VI Фелипе Ван И-г хүлээж авав
2024-02-20 10:30:23
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 19-нд Испанийн хаан VI Фелипе Мадридад айлчилж буй ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны сайд Ван И-г хүлээн авч уулзав.

Хаан VI Фелипе өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлахыг Ван И-ээс хүсэв. Хаан VI Фелипе хэлэхдээ, өнгөрсөн 50 жилд Испани Хятадын харилцаа хурдтай хөгжиж, ажил хэрэгчээр хамтран ажиллаж, саадгүй урагшилж ирэв. Иргэд хоорондын харилцаа өдөр ирэх тусам ойртон нягтарч байна. Хятадтай сайн харилцаатай байх нь Испани болон Европ, цаашлаад дэлхий нийтэд ач холбогдолтой юм. Манай улс Хятадтай шинэ салбарт хамтран ажиллахад бэлэн байна. Үймээн самуун, байнгын мөргөлдөөнтэй энэ цаг үед, Ши Жиньпин даргын дэвшүүлсэн Хүн төрөлхтний хувь заяаны нэгдмэл цогц байгуулах, "Бүс ба Зам" санаачилга зэрэг чухал үзэл баримтлал нь дэлхий дахинд энх тайван, хөгжил, итгэл найдвар авчирсан юм.

Ши Жиньпин даргын мэндчилгээг Испанийн хаан VI Фелипед Ван И сайд уламжлаад, Испанийн хааны гэр бүл Хятадад найрсаг бодлого баримталж байдгийг Хятад улс өндрөөр үнэлдэг. Үндэстнүүдийн эв нэгдлээ хамгаалахын төлөөх Испанийн хүчин чармайлтыг бид дэмжиж байна. Бие биеийнхээ гол ашиг сонирхлын асуудлаар Хятад Испани харилцан ойлголцож, харилцан дэмжинэ гэдэгт итгэлтэй байна. Бид Хятад Испанийн найрамдлыг хамтдаа өвлөн уламжилж, хөгжлийн стратегийн уялдааг бэхжүүлж, харилцан ашигтай хамтран ажиллаж, эрүүл, тогтвортой харилцааг хөгжүүлэхэд бэлэн байна.