Украины хямралын асуудалд Хятад улс зүгээр харж суугаагүй
2024-02-20 17:55:20
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 20-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Мао Нин хэлэхдээ, Украины хямралын асуудал дээр Хятад улс ямагт объектив, шударга байр суурь баримталж, ятган эвлэрүүлэх, яриа хэлэлцээ хийхийг нь дэмжихийн төлөө хичээж ирсэн. Мөргөлдөөнийг Хятадын тал зүгээр харж суугаагүй, нэн ч завшааныг далимдуулан ашиг олз хайхгүй гэв.

Хятад улс дэлхийн улс орнуудтай хэвийн хамтын ажиллагаа өрнүүлэх эрхтэй. Олон улсын хуулийн үндэслэлгүй, Аюулгүйн зөвлөлөөр эрх олгогдоогүй ганц талын хориг, “урт гарны харъяалал”-ыг бид эрс эсэргүүцэнэ. Хятадын тал цаашид ч шаардлага бүхий арга хэмжээ авч, Хятадын компанийн зүй зохистой, хууль ёсны эрх ашгийг тууштай хамгаалах болно гэж Мао Нин хэлэв.


Уртнасан