Антонио Гутерриш: Афганистаны асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн
2024-02-20 10:19:22
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, хоёрдугаар сарын 19-нд Катарын Дохад болсон Афганистаны асуудлаарх бага хурлын дараа НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш хэлэхдээ, хуралд оролцогсод Афганистаны асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн. Гэсэн ч мухардмал байдал хэвээр байгаа гэв.

Афганистаны асуудал гацаанаас гарч, нэгдсэн төлөвлөгөө боловсруулж, олон улсын хамтын нийгэмлэг ба Афганистаны эрх баригчдын анхаарч буй асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж Антонио Гутеррриш онцлов. Хуралд Хятад, Орос, Америк зэрэг 20 гаруй улс, олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцов. Афганистаны түр засгийн газар төлөөлөгчдөө оролцуулаагүй байна.

Хятадын ГХЯ-ны Афганистаны асуудал хариуцсан тусгай элч Юэ Шяоюн хуралд ороолцож, Хятад улс бүс нутгийн халуун цэгийн асуудалд идэвхтэй хариу арга хэмжээ авч байна. Афганистаны асуудлаар Хятад улс хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа хичээж, Афганистанд энх тайван, тогтвортой байдал бий болгоход тусална.  Хилийн чанадад царцаасан Афганистаны хөрөнгийг чөлөөлж, тэдэнд тавьсан ганц талын хоригоо цуцлахыг Америкт Хятад улс уриалж байна гэв.