НҮБ-ын Олон улсын шүүх сонсгол хурал хийлгэжээ
2024-02-20 09:44:15
Share
Share this with Close
youtube WeChat

Нидерланд дахь Гаагийн олон улсын шүүх өчигдөр, 19-ээс эхлэн зургаан өдрийн хугацаанд сонсгол хийлгэж, Палестины газар нутгийг Израиль эзлэн түрэмгийлсний хууль эрх зүйн үр дагаврын тухай хэлэлцэх юм. 

Сонсголд 50 гаруй улсын төлөөлөл илтгэл тавьж, байр сууриа илэрхийлсэн байна. Израиль уг хуралд оролцохгүй бололтой. 

Палестины ГХ-ны сайд Рияд Аль-Малики илэрхийлэхдээ, Газын бүсэд геноцид үргэлжлэн үйлдэж байгаа нь хэдэн арван жил тэдний ял гэмийг шийтгэлгүй, эс үйлдэл хийсний үр дүн юм. Ёс суртахуун, улс төр, хууль эрх зүйн үүднээс Израилийн ялт үйлдэлд шийтгэл оноох нь тулгамдсан асуудал юм. Израилийн эзлэн түрэмгийллийг таслан зогсоох ёстой гэжээ. 

Мөн өдөр олон хүн Олон улсын шүүхийн байрны гадна цугларч, Палестиныг дэмжин, гал зогсоохыг уриалсан байна. 

Палестины асуудлыг энх тайвнаар шийдвэрлэх цорын ганц зам бол “хоёр улсын төсөл” хэрэгжүүлэх явдал юм гэж олон улсын нийгэмлэг үзэж байна.