Бээжин, Тяньжинь, Хэбэйд агаарын чанар илт сайжирсан байна
2024-02-20 14:58:06
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 20-нд Бээжин хотын экологи, байгаль орчны газар хэвлэлийн бага хурал хийлгэв. 2023 оны эцсийн байдлаар, Бээжин, Тяньжинь, Хэбэй гурван газрын нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ын жилийн дундаж агууламж нь 2013 онтой харьцуулбал 60 орчим хувиар буурчээ. Их бохирдолтой өдрийн тоо эрс багасч, цэлмэг өдрийн тоо нэмэгдсэн байна. Бээжингийн нарийн ширхэгт тоосонцор буюу PM2.5-ийн жилийн дундаж агууламж өнгөрсөн оны эцэст 32 микрограмм байжээ. Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн PM2.5-ын жилийн дундаж агууламж 2013 оноос 6 шоо метрээр буурч, гурван жил дараалан стандарт хэмжээнд байгаа ажээ.