Худалдааны ивээх үзлийг эсэргүүцэв
2024-02-20 19:49:16
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 20-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Мао Нин сэтгүүлчийн сонирхсон холбогдох асуултад хариулахдаа, Хятадын автомашины экспортын тоо баримт нь үйлдвэрлэлийн өндөр чанартай хөгжил, бүтээлч технологийн эрчтэй хүчээ харуулсан байна. Ажлын хуваарилалттай хамтран ажиллаж, хамт ашиг хүртэх нь автомашины үйлдвэрлэлийн өвөрмөц онцлог юм. Хятадын автомашины үйлдвэрлэлийн үсрэнгүй хөгжил нь дэлхийн хэрэглэгчдийг чанартай, хямд бүтээгдэхүүнээр хангаж байна. Хятадын экспортын автомашины гурваны нэг нь цахилгаан хөдөлгүүрт автомашин байдаг учраас дэлхийн бохир хийн ялгарал багатай ногоон хөгжлийн өөрчлөлтөд идэвхтэй хувь нэмэр оруулсан юм гэжээ. 

Мао Нин хэлэхдээ, худалдааны ивээх үзэл нь харахад хожсон шиг боловч хэрэг дээрээ өөрийн алсын хөгжлөө хазаарлаж, дэлхийн дэвшил цэцэглэлтийг сааруулж байгаа явдал юм гэжээ. 

Талууд эвлэрэн нэгдэхээс биш хагалан бутрахгүй, хамтран ажиллахаас биш сөргөлдөн мөргөлдөхгүй, нээлттэй байхаас биш битүүмжлэх ёсгүй гэж Мао Нин онцлов.