“Давхар ялагдал” хэмээн санаа зовнихын оронд Хятад улсын санаачилгыг сонссон нь дээр байна
2024-02-20 09:07:02
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 2 дугаар сарын 18-нд Мюнхений аюулгүй байдлын 60-р бага хурал өндөрлөв. Украины хямрал үргэлжилж, Палестин Израилийн мөргөлдөөн ширүүссээр буй нөхцөлд хуралдсан учир энэ форум эргэлзээ түгшүүрийн уур амьсгалаар дүүрэн байв. Дэлхийн шинжтэй сорилтын эсрэг хэрхэн тэмцэх талаар хуралд оролцсон улс орны төлөөлөгчид арга санаачилга дэвшүүлэв. Хятадын ГХЯ-ны сайд илтгэлдээ, үймээн самуунтай дэлхийд Хятад улс тогтворжуулагч хүч байх болно гэж онцолсныг нь олон нийт сайшааж байна. Латин Америкийн мэдээллийн агентлаг, “Хятад улсын хөгжил бол энх тайвны хүчирхэг хүч, тогтвортой байдлын чухал хүчин зүйл гэсэн үг” гэж мэдээлжээ.

 

Мюнхений аюулгүй байдлын бага хурал бол аюулгүй байдлын бодлогын тухай дэлхийн хамгийн өндөр зиндааны форум бөгөөд дэлхийн аюулгүйн нөхцөл байдал, хөгжлийн чиг хандлагын талаарх барууны орнууд, ялангуяа Европын үзэл бодлыг төвлөрүүлэн тусгадаг. Форумд нийцүүлэн гарсан “2024 оны Мюнхений аюулгүй байдлын тайлан” нь “давхар ялагдал”-аар гол сэдэв болгосон нь нэгэн гутрангуй сэтгэлгээг уламжлав. Геополитикийн хурцадмал байдал гаарч, эдийн засгийн тодорхойгүй шинж ихэссэн тул маш олон орнууд олон улсын хамтын ажиллагааны ерөнхий ашиг тусад төвлөрөхийг хүсэхгүй болж, харин хэрхэн зарим ашиг олз илүү олохыг бодох болсон. Үүн дотор, санал асуулгад оролцсон “Их-7”-гийн бүлгийн орнуудын зонхилох иргэд, хойшдын 10 жилд тэдний улс орон нь нэн аюулгүй, нэн баян чинээлэг болж чадахгүй гэж хариулжээ.

 

Зарим шинжээчийн хэлснээр, урт хугацааны туршид өрнөдийн орнууд хөгжлийн хошуучлагч байсаар ирсэн тул “Би ялна чи ялагдана” хэмээсэн давамгай сэтгэлгээндээ согтуурч ирсэн. Гэтэл эдүгээ дэлхий дахинд гүнзгий өөрчлөлт бий болж, шинэ зах зээлийн орнууд тасралтгүй хөгжин хүчирхэгжиж, олон улсын хүчний тэнцвэрийг өөрчилсөн. Өрнөдийн “давхар ялагдал” гэгч гутралынх нь цаана тэдний өөрсдийн давуу байдлаа алдсандаа харамсаж зовж буй байдал харагдаж байна.

Өөр нэг өнцгөөс авч үзэхэд, сүүлийн жилүүдэд өрнөдийн зарим хүмүүсийн “эргэлзээ гутрал” ихэссэн нь багц олон хэргүүдийн нөлөө түрэлттэй шууд холбоотой. Жишээлбэл, Украины хямрал хоёр жил шахам үргэлжилсэн нь Европын орнуудад ноцтой нөлөөлж, бүр ч Европын зарим улс төрчид энэ хямралаас бий болгосон нөлөөг “эрин цагийн эргэлт” гэж дүрсэлдэг болжээ.

Өрнөдийнхөн асуудлын учир шалтгааныг гүнзгий таньж ухамсарлахгүй байгаа нь харамсалтай. Энэ удаагийн Мюнхений аюулгүй байдлын хурлаас өмнөхөн ийм хоёр мэдээлэл гарчээ. Нэг нь, энэ онд НАТО-гийн орнуудын батлан хамгаалалтын зардал тус тусын орны ДНБ-ний 2 хувьд хүрнэ. Нөгөө нэг нь, Европын комисс Хятадын төмөр замын хөдлөх хөрөнгийн CRRC корпорацийн нэгэн охин компанид нөхөн олговрын эсрэг мөрдөн байцаалт явуулахаа зарласан тухай ийм хоёр мэдээлэл юм. Аюулгүй байдлын эргэлзээтэй байгаа учир батлан хамгаалалтын зардлаа нэмж, өрсөлдөөд ялахгүйгээ мэдсэн тул “эрсдэлийг арилгах” нэрээр ивээх үзлийг хэрэгжүүлж байна. Ийм арга үйлдэл нь дэлхий нийтийг аюултай болгохын зэрэгцээ өөрөө ч хохирох юм. Аюулгүй байдлын хүндрэлээс гаръя гэвэл өрнөдийн зарим хүмүүс сэтгэлээ засаж, илүү эрх тэгш, харилцан хөнгөлөлттэй, уужуу багтаамжтай сэтгэлгээгээр дэлхийг харж, эрсдэл сорилтыг арилгах арга зам хайх нь зүйтэй гэж зарим судлаачид хэлжээ.

Эдгээр жилүүдэд, эмх замбараагаа алдсан дэлхийд хандан Хятад улс ямагт улс орнуудын хамтын ашиг тусаар гараа болгож, багц олон санаачилга дэвшүүлсэн. Ийм ч учраас сүүлийн жилүүдэд Мюнхений аюулгүй байдлын хуралд “Хятад улсын тусгай хурал” нь олны анхаарлыг маш татдаг болсон. Энэ оны үндсэн илтгэлд Хятадын тал дэлхий нийтэд маш тодорхой дохиог уламжлав. Тухайлбал, Хятад улс нь том гүрнүүдийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэхийн тогтвортой хүчин, халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхийн тогтвортой хүчин, глобал засаглалыг эрчимжүүлэхийн тогтвортой хүчин, дэлхийн эдийн засгийн өсөлтийг ахиулахын тогтвортой хүчин байхад бэлэн байна.

Хятадын талын эерэг зуучлалаар Саудын Араб, Иран 2023 онд түүхэн шинжтэй эвлэрэлд хүрч чадсан. Уур амьсгалын аюул заналхийллийн өмнө Хятад улс НҮБ-ын цаг уурын өөрчлөлтийн бага хурлыг "АНЭУ-ын нийтлэг ойлголт"-од хүрэхийг уриалж, түүхэн дэх хамгийн богино хугацаанд, нүүрстөрөгчийн ялгарлыг дэлхийн хамгийн дээд хэмжээнд бууруулахаар болсон. Хиймэл оюун ухааны сорилтын өмнө, НҮБ-ын хүрээнд олон улсын хиймэл оюун ухааны засаглалын байгууллага байгуулж хүн төрөлхтний хамтын ашиг тусыг хамгаалахыг Хятад улс дэмжсэн. Эндээс харахад Хятад улсын багц арга хэмжээ, төлөвлөгөө нь олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ашиг сонирхолд тулгуурлан, нийтлэг сорилтыг хэрхэн даван туулахад чиглэж байна.

Энэ удаагийн Мюнхений аюулгүй байдлын бага хурал дээр, дэлхийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйд өрнөдийнхөн сэтгэл түгшиж буйг хүмүүс харсан. Зөв сонголтын талаар Хятад улс “харилцаагаа салгаж гинжинг таслах”-ыг эсэргүүцэх нь олон улсын нийтлэг ойлголт болсон бөгөөд хамтран ажиллахгүй нь харин хамгийн том эрсдэл гэжээ. 2023 онд Хятад улсын эдийн засаг сорилтуудыг давж, 5.2 хувийн өсөлтийн хурдаар дэлхий нийтэд гуравны нэгийн өсөлтийг нэмэрлэжээ. Нэр нөлөө бүхий байгууллагууд сүүлийн үед Хятад улсын энэ оны эдийн засгийн өсөлтөд хийсэн урьдчилсан төсөөллөө өсгөсөөр байна. Түүнчлэн Хятад улс гадагшаа нээлттэй байлгахаа тасралтгүй өргөжүүлж, хамтран ажиллаж хамтаар амжилтад хүрэхийг санаачилж байна.

Сүүлд гарсан тайлангаас харахад, 2023 онд Германаас Хятад улсад оруулсан шууд хөрөнгө оруулалтын нийт хэмжээ 11.9 тэрбум евро хүрсэн нь шинэ тэмдэглэл тогтоож, Германы гадаад дахь хөрөнгө оруулалтын 10.3 хувийг эзэлж, 2014 оноос хойших хамгийн өндөр түвшинд хүрчээ. Хятад маягийн шинэчлэлт нь илүү олон улс орон, ард түмэнд ашиг тус авчрах болно.

Хүн төрөлхтний түүхийг эргэж харахад, зөв замыг сонговол хөгжил цэцэглэлтэд хүрч, буруу замыг сонговол гамшигт хүрдэг. Түгжиж хаах бус харин нээлттэй байх, ганцаар салах бус харин эв нэгдэх, тэмцэж маргах бус харин яриа хэлцэл өрнүүлж хамтран ажиллах нь аюулгүй байдлын хүндрэлээс гарахын тод хариулт юм. Өрнөдийн бодлого тогтоогчид “давхар ялагдал” хэмээн санаа зовнихын оронд Хятад улсын санаачилгыг сонссон нь илүү дээр байна.