Төмөр замаар 300 сая хүн зорчив
2024-02-20 15:09:01
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 19-нд Хятадын төмөр замаар 14 сая 43 мянган хүн зорчсон гэж Хятадын үндэсний төмөр замын групп мэдээллээ. Нэгдүгээр сарын 26-нд эхэлсэн хаврын баярын их хөл хөдөлгөөнөөс хойш үндэсний төмөр замаар 300 сая гаруй зорчигчийг аюулгүй тээвэрлэсэн байна. Өнөөдөр, 20-ны өдрийн байдлаар зорчигчдын урсгал өндөр хэвээр байгаа тул 1716 галт тэрэг нэмэн ажиллуулж, 13.3 сая зорчигч тээвэрлэнэ гэв.