Соёл, аялал жуулчлал өрнүүн байлаа
2024-02-20 10:50:43
Share
Share this with Close
youtube WeChat
Найм хоног үргэлжилсэн цагаан сарын амралт дуусав. Энэ жил соёл, аялал жуулчлалын салбар өрнүүн, хөл хөдөлгөөн ихтэй байв. Гадагшаа зорьсон хүн олон байв. Мөн цас мөстэй нутгаар аялах, энэ зуураа ардын өв уламжлал, соёл, зан заншилтай танилцах дотоодын аялал үндэсний хэмжээнд өргөн хүрээнд идэвхжсэн байна. 

Олон хоногийн урт амралт, гадны орнуудад аялахад визийн хөнгөлөттэй бодлого хэрэгжсэн зэрэг нь Хятад хүмүүс гадагшаа аялах таатай нөхцөл болжээ. Энэ жил гадагшаа аялах урсгал сүүлийн дөрвөн жилийн оргилдоо хүрэв.  Хятад хүмүүс  125 улсын 1754 хотоор аялсан байна. 

Сингапур, Малайз, Тайландад аялсан хятад жуулчдын тоо 2019 оноос 30 хувиар хувиар нэмэгдсэн байна. Мөн Саудын Араб, Их Британи, Аргентин, Норвеги зэрэг алс хол газар аялах нь ч бас нэмэгджээ.  Саудын Арабад аялагчдын тоо 2019 онтой харьцуулбал 800 хувиар өсчээ. Мөн Их Британид аялагчид 60 хувь,  Аргентинд аялагчид 40 хувь, Норвегид аялагчид 200 хувиар нэмэгдсэн байна. Хэрэглээний карцуулалтыг харвал төлбөр тооцооны Alipay системээр гадаадад хийсэн төлбөр тооцоо 2019 оноос 107 хувь нэмэгдэж, мөнгөний дүн 2023 оноос 140 хувь нэмэгджээ. 

Цас мөсний аялал зүүн хойд мужид өрнүүн байв 

Гирин мужийн өмнө Горлос сяныЦагаан нуурын аялал жуулчлалын бүс маш олон жуулчин хүлээж авчээ. Тэднийхийг зорьсон жуулчдын тоо өмнөх жилээс 136.5 хувь өссөн байна. Чанчүнь хотод ирсэн  цас мөс сонирхох аялагчдын тоо өмнөх жилээс 69.3 хувь өсөж, орлого нь 126.6 хувь нэмэгджээ. Сар шинээр Ляонин мужийн Мүгдэн хотод жуулчдын 10 том бааз давхардсан тоогоор 11 сая 121 мянган хүн хүлээн авч, 15 тэрбум 147 сая юанийн орлого олсон байна. 

Эдгээрийн зэрэгцээ сар шинээр сүмийн наадаан зэрэг ардын зан үйл сонирхох аялал илдэвхтэй байв. Бээжин хотын Ди Тань сүм, Лүн Тань сүм, Чан Дянь сүмийн наадаан өргөн дэлгэр болж шинэ оноо гаргаж буй нийслэлийн иргэд, зорьж ирсэн өөр мужийн жуулчдад Бээжин хотын уламжлалт ардын зан үйлийг сонирхуулсан арга хэмжээ болов.  Бээжинд болсон олон сүмийн наадаанд 5 сая 164 мянган жуулчин оролцжээ. Үүний зэрэгцээ Шанхайд соёлын экспо, уран зургийн үзэсгэлэн үзэх, ший жүжиг сонирхох хол ойрын жуулчдын хөл тасрахгүй байв.  

Цагаан сарын өмнө хойно Хятадын олон газарт урлагийн тоглолт, биет бус соёлын өвийн тоглолт, сар шинийн үзэсгэлэн худалдаа, дэнлүү сонирхох зэрэг соёл, аялал жуулчлалын 3000 арга хэмжээ зохиогдож, хүмүүст баярын уур амьсгалыг мэдрүүлсэн байна.

 Хятадын аялал жуулчлал судалгааны хүрээлэнгийн захирал Дай Бин хэлэхдээ, аялал жуулчлал өдгөө хот хөдөөгийн иргэдийн амьдралын хэрэгцээ болж байна. Энэ жилийн сар шинийн аялал жуулчлал маш сайн байсан нь дотоодын аялал жуулчлалын салбарыг хөгжлийн нэг шинэ гишгүүр ахиуллаа. Гадагшаа аялах хүмүүсийн тоо өсөн нэмэгдэх хандлагатай байна гэв.