G20 бол геополитик, аюулгүйн асуудал шийдвэрлэдэг индэр биш
2024-02-21 17:55:10
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 21-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Ройтерс агентлагийн сурвалжлагч, “Украины асуудлыг G20-ын гадаад харилцааны сайд нарын хурлын хөтөлбөрт оруулахыг ОХУ эсэргүүцсэн байна, Хятадын тал үүнд ямар байр суурь илэрхийлэх вэ?” гэж асуусанд Мао Нин хариулахдаа: G20 бол олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форум, харин геополитик болон аюулгүй байдлын асуудал шийдвэрлэх индэр биш, энэ бол G20-ын нийтлэг ойлголт юм. Энэ удаагийн гадаад харилцааны сайд нарын хурал талууд эв нэгтэй хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхэд түлхэц болж, дэлхийн эдийн засгийн өсөлт, дэлхийн хөгжлийг ахиулахад эерэг хувь нэмэр оруулахыг бид хүсэж байна гэв.


Уртнасан