Хятадын машины экспортод ЕХ саад тээг учруулж байна
2024-02-21 11:28:58
Share
Share this with Close
youtube WeChat

Америк, Европын холбоо сүүлийн үед Хятадын авто машины экспортод хориг саад тавих болов.  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ тухайд, өөрсдийн өмнөх ажлаа хийж, хамтран ажиллаж, хамтдаа ашиг хүртэх нь авто машин үйлдвэрлэлийн гинжин хэлхээний онцлог. Өрнийн орнууд шударга өрсөлдөж чадахгүй, тээг саад болж байгаа харамсалтай. Тэдний үйлдэл өөрийн хөгжлийн хэтийн боломжийг алдаад зогсохгүй, дэлхийн хөгжилд ч харшилж байгаа юм. 

Өнгөрсөн онд Хятад улс 4 сая 910 мянган машин гаргаж, дэлхийд экспортоороо тэргүүлсэн. Он гарсаар нэгдүгээр сард авто машины экспорт 443 мянгад хүрч 47.4 хувь нэмэгдээд байна. Хятадын экспортын өсөлтийг хазаарлахын тулд Америк гаалийн татвараа нэмж магадгүй болов. Европын холбоо мөн дарамт шахалт үзүүлж, Хятадын авто машинд нөхөн олговорын эсрэг шалгалт хийж эхэллээ. Үүнд ямар тайлбар хийх вэ гэсэн асуултад Мао Нин, Хятадын авто машины экспорт хурдацтай нэмэгдэж байгаа нь Хятадын аж үйлдвэрийн чансаатай хөгжил, технологийн дэвшлийн асар их эрч хүчийг харуулж байна. Хятадын авто машины салбарын үсрэнгүй хөгжил дэлхийн хэрэглэгчдэд чанар сайтай, боломжийн үнэтэй машин унах боложм олгож байна. Хятадын экспортолсон гурван машин тутмын нэг нь цахилгаан машин. Үүгээрээ бид дэлхийн дэлхийн ногоон хөгжилд идэвхтэй хувь нэмэр оруулж байна гэв.

Америк, Европын холбоо Хятадын автомашины экспортод саад тээг тавьж, аюулгүй байдлын үзлээ хэтрүүлж, эрсдэл арилгах гэгчээр халхавчилж хана хэрэм босгож, шударга өрсөлдөөнийг уландаа гишгэж байна. Энэ нь цаг түр хожсон мэт боловч алсдаа өөрийн хөгжлийн боломжийг алдаж, дэлхий дахинтай зэрэг хөгжих боломжийг давхар хааж байгаа алхам юм. иймд талууд эв эеэ эрхэмлэж, хамтран ажиллаж, нээлттэй байж, өөрийн ашиг сонирхлын хамгаалахын зэрэгцээ бусдын ашиг сонирхлыг хохироохгүй байх нь чухал. Эдийн засаг худалдааг олон улсын жишигт хүргэж, зах зээлийг ном журмаар хөгжүүлэх, хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах хэрэгтэй гэв.