Хятад Францын стратегийн яриа хэлцэл Парист боллоо
2024-02-21 10:03:52
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Коммунист Намын Төв Хорооны Улс төрийн товчооны гишүүн, Хятадын Коммунист Намын Төв Хорооны Гадаад харилцааны ажлын албаны дарга Ван И Парист хоёрдугаар сарын 20-нд Францын ерөнхийлөгчийн гадаад харилцааны зөвлөх Бона-тай хамтаар Хятад Францын стратегийн 25 дахь удаагийн яриа хэлцлийг даргалав.

Уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, биологийн олон янз байдлыг хамгаалах, тогтвортой хөгжил, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн, цэвэр эрчим хүч, цөмийн эрчим хүчний судалгаа хийгээд хөгжил, хиймэл оюун ухаан, сансар судлал, ойн нүүрстөрөгчийн угаалтуур гэх мэт хамтын ажиллагаагаа цаашид бэхжүүлэхээр хоёр тал тохиролцов. Хятад Францын соёл, аялал жуулчлалын жилийн нааштай байдлыг үргэлжлүүлж, нийгэм соёлын солилцооны олон удаагийн арга хэмжээг жилийн турш сайтар зохион байгуулж, шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, иргэд хоорондын харилцааг цаашид ахиулах болно.

Хоёр тал энх тайван, аюулгүй байдалтай холбоотой өргөн хүрээний асуудлаар гүн гүнзгий ярилцаж, олон ургалч байдал нь энх тайван, тогтвортой байдалд зайлшгүй чухал бөгөөд стратегийн уялдаа холбоогоо цаашид ч бэхжүүлэх болно гэдэгт санал нэгдэв.