Сансарт цөмийн зэвсэг байршуулах тухай Хятадын байр суурь тодорхой
2024-02-21 16:20:05
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 21-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн бага хурал хийлгэв.

Энэ оны эхээр Орос сансарт цөмийн зэвсэг байршуулж магадгүй гэж Америк холбоотнууддаа мэдэгдсэн. Орос улс сансарт ашиглах боломжтой, хиймэл дагуул устгах чадвартай цөмийн зэвсэг бүтээж байна гэсэн мэдээлэл гарсан. Хятад улс энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ? гэсэн Блүүмбергийн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Орос улс сансарт цөмийн зэвсэг байрлуулж болзошгүй тухай мэдээлэлд Орос улс аль хэдийн хариу өгснийг би анзаарсан. Сансарт цөмийн зэвсэг байршуулахыг Орос улс эсэргүүцсээр ирсэн, одоо байгаа бүх гэрээ хэлэлцээрийг сахин биелүүлэхийг уриалж байна гэж Оросын тал онцолсон. Хятадын хувьд энэ асуудлаарх бодлогын байр суурь тууштай бөгөөд тодорхой гэв.