Орос, Украин байлдааны мэдэгдэл хийв
2024-02-21 10:13:37
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас энэ сарын 20-ны өдөр нийтэлсэн байлдааны тайланд, Оросын арми тухайн өдөр Украины армийн Авдеевка, Купянск, Донецк болон бусад чиглэлээс хийсэн олон удаагийн довтолгоог няцааж, Украины армийн электрон дайны үндсэн станцууд, хуягт машинууд болон бусад бай руу довтлов. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины МиГ-29 сөнөөгч онгоцыг устгаж, Украины олон пуужин, олон тооны "Хаймас" пуужин болон олон тооны нисгэгчгүй онгоцыг сөнөөсөн гэжээ.

Мөн өдөр Украины Зэвсэгт хүчний жанжин штабаас гаргасан байлдааны тайланд, сүүлийн 24 цагийн дотор Украины арми Оросын армийн олон удаагийн довтолгоог няцаасан байна. Украины Агаарын цэргийн хүчин болон пуужингийн хүчин Оросын цэргийн албан хаагчид, техник хэрэгслийн байрлал, агаарын довтолгооноос хамгаалах систем болон бусад объектуудад олон удаа цохилт өгсөн гэжээ.