"Их 20"-ийн сайд нарын хуралд Ма Жаошю оролцоно
2024-02-21 16:04:48
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэв. "Их 20"-ийн Гадаад харилцааны сайд нарын хуралд Хятад улсаас төлөөлөл оролцох уу гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин хариулахдаа, Гадаад харилцааны сайд Ван И ажлын хөтөлбөрийн улмаас хуралд оролцох боломжгүй байгаа тул дэд сайд Ма Жаошю Хятад улсыг төлөөлж оролцохоор томилогдсон гэв.