Тогтоол батлагдаагүйд олон улс гонсгор байна
2024-02-21 16:07:50
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөр хэлэлцсэн Газын зурваст гал зогсоох тогтоолын төсөлд Америк татгалзсан санал өгөв. Арабын орнуудыг төлөөлж Алжирын дэвшүүлсэн хувилбар батлагдаагүйд олон орон харамсаж буйгаа илэрхийлжээ.

НҮБ-д суугаа Палестины байнгын төлөөлөгч Мансур, тогтоолын төсөлд АНУ хориг тавьсан нь Израильд буруу дохио өгч байна. Өөрөөр хэлбэл Израиль хариуцлага хүлээхгүйгээр аллагаа үргэлжлүүлж болно гэсэн үг. Олон улсын хамтын нийгэмлэг гал зогсоохыг уриалж байгаа ч ганцхан улсын эсрэг саналаас төсөл батлагдахгүй байгаад сэтгэл дундуур байна.

Палестин, Израилийн мөргөлдөөн эхэлснээс хойш Газын зурваст явуулж буй Израилийн цэргийн ажиллагаанд 30 мянган хүн амь үрэгдсэн. Газын зурваст гал зогсоохыг олон улс уриалсаар байгаа боловч НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөр хэлэлцүүлэх тогтоолын төсөлд Америк удаа эсрэг санал өгсөн юм.