Эммануэль Макрон, Ван И нар уулзав
2024-02-21 10:25:01
Share
Share this with Close
youtube WeChat

Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон энэ сарын 20-нд Парист айлчилж буй Хятадын Гадаад харилцааны сайд Ван И-тэй уулзав.

Ван И сайд Ши Жиньпин даргын мэндчилгээг Эммануэль Макронд уламжилж, хоёр орны төрийн тэргүүн харилцан итгэлцсэн, найрсаг харилцаа тогтоож, хоёр орны стратегийн хамтын ажиллагааг удирдан чиглүүлж, дэлхий дахинд чухал эерэг үр нөлөө үзүүлж байна. Хятад Францын дипломат харилцааны 60 жилийн ой энэ онд тохиож байгаа нь өнгөрснөө өвлөн залгамжилж, ирээдүйгээ өргөжүүлэхэд чухал ач холбогдолтой. Энэ түүхэн боломжийг ашиглан хоёр орны туулсан ер бусын замналыг нэгтгэн дүгнэж, ашигтай, амжилттай арга барил, туршлагыг улам бататгаж, Хятад Францын ирээдүйн 60 жилийн харилцааны төлөвлөгөөг хамтдаа хийх ёстой. Франц улстай хамтран ажиллаж, анхны зорилгодоо тууштай байж, илүү нягт хамтран ажиллаж, шинэ ирээдүйг нээхэд Хятад улс бэлэн байна гэв. 

Хятад Францын ажил хэрэгч хамтын ажиллагаа хоёр орны ард түмэнд чухал үр өгөөж авчирсан. Хятад улс өндөр чанартай хөгжилд зорьж, дээд түвшний нээлттэй байдлаа ахиулж, Франц зэрэг дэлхийн улс орнуудад зах зээлээ үргэлжлүүлэн нээлттэй байлгах болно. Франц мөн Хятадын компаниудад бизнесийн шударга таатай орчин бүрдүүлж, эерэг, тогтвортой, урт хугацааны үр дүн бий болгоно гэдэгт итгэлтэй байна гэж Ван И онцлов. 

Ерөнхийлөгч Эммануэль Макрон өөрийн чин сэтгэлийн мэндчилгээг Ши Жиньпин даргад уламжлахыг Ван И сайдаас хүсч, Хятадын ард түмэнд луу жилийн цагаан сарын өлзийтэй ерөөл дэвшүүлэв. Өнгөрсөн онд Хятадад хийсэн айлчлалаа Эммануэль Макрон баяртай дурсаж, Хятад улстай хамтдаа энэ оны дээд хэмжээний солилцооны бэлтгэл ажлуудыг хангахад бэлэн гэдгээ илэрхийлэв. Хоёр тал Франц, Хятадын стратегийн яриа хэлэлцээг боломж болгож, Ши Жиньпин даргатай тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хэрэгжүүлж, хоёр орны урт удаан, нягт харилцааг урагшлуулахыг хүссэн байна. Франц улс “Нэг Хятад”-ын зарчмыг баримталж ирсэн, энэ байр суурь тодорхой. Дэлхий дахинд тулгарч буй олон сорилтын өмнө Франц улс стратегийн бие даасан байдлаа баримталж, Хятад улстай стратегийн зохицуулалтаа эрчимжүүлж, энх тайван, тогтвортой байдлыг хамтдаа хамгаалахад бэлэн гэв.

Ван И цааш нь хэлэхдээ,  олон улсын өнөөгийн байдал эмх замбараагүй, шийдвэрлэхэд хэцүү асуудал шил даран гарч, дэлхийн эдийн засгийн сэргэлт удааширч, өөр олон сорилт газар авсаар байна. Хоёр том улс, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн, олон туйлт ертөнцийн чухал хүчний хувьд Хятад Франц стратегийн зохицуулалт, хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг ахиулахад хувь нэмрээ оруулах ёстой. Франц бие даасан байдлаа хадгалахын тулд тууштай зүтгэж буйг Хятад улс сайшааж байна. Хятад Европын харилцааг эрүүл, тогтвортой хөгжүүлэхэд Франц улс бүтээлч үүрэг гүйцэтгэж, харилцан итгэлцлээ нэмэгдүүлж, ашиг сонирхлын уялдааг ахиулж, өнөөгийн дэлхий дахины тогтворжуулах хүчин байна гэдэгт итгэж байна гэжээ.