Газын бүсийн нөхцөл байдлыг АНУ аюул эрсдэл рүү түлхэж байна
2024-02-21 17:57:01
Share
Share this with Close
youtube WeChat

2 дугаар сарын 21-нд, Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин ээлжит хэвлэлийн бага хурлыг даргалан хуралдуулав.

Мао Нин хэлэхдээ, Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч санал хураалтын дараа хийсэн тайлбарын шинжтэй илтгэлдээ Хятадын талын байр суурийг өгүүлсэн. Өдгөө Палестин Израилийн мөргөлдөөн сунжирч, Газын зурвас дахь хүмүүнлэгийн нөхцөл байдал туйлын ноцтой, бүс нутгийн энх тайван тогтвортой байдалд ноцтой нөлөө үүсгэж байна. Аюулгүйн зөвлөл дайны галыг зогсоохын тулд заавал яаравчлан үйл ажиллагаа хэрэгжүүлэх хэрэгтэй, энэ бол ёс суртахууны үүрэг хариуцлага, түүнчлэн зайлшгүй үүрэглэх ёстой хууль эрх зүйн хариуцлага бөгөөд “НҮБ-ын дүрэм”-ийг хэрэгжүүлэх улс төрийн шаардлага юм гэв.

Бид цаашид олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтаар Аюулгүйн зөвлөл хариуцлагатай, ач холбогдолтой үйл ажиллагаа хэрэгжүүлэхийг дэмжиж, Газын бүс дэх дайны галыг эрхтэн унтраах, хүмүүнлэгийн нөхцөл байдлыг намжаах, “хоёр орны төсөл” хэрэгжих, Ойрх Дорнодын бүс нутгийн өнийн амгалан тайвныг биелүүлэхийн тулд бид цуцалтгүй хичээн зүтгэх болно гэжээ.


Уртнасан