Биологийн олон янз байдлын тухай бага хурал болно
2024-02-21 10:09:34
Share
Share this with Close
youtube WeChat

Колумбын ерөнхийлөгч Петро 2-р сарын 20-нд мэдэгдэхдээ, 2024 оны 10-р сарын 21-ээс 11-р сарын 2-ны хооронд НҮБ-ын “Биологийн олон янз байдлын конвенц”-д оролцогчдын бага хурлын 16-р хуралдаан (COP16) Колумб улсын гурав дахь том хот Калид болно гэжээ.

“Биологийн олон янз байдлын конвенц”-д оролцогчдын бага хурлын 16-р хуралдаан дээр, олон орны засгийн газрууд “Кунмин-Монреалийн дэлхийн биологийн олон янз байдлын бүдүүвч” баримт бичгийн хэрэгжилтийг хянан хэлэлцэнэ. Талууд өөрийн орны биологийн олон янз байдлын үндэсний стратеги болон үйл ажиллагааны төлөвлөгөөгөө “Кунмин-Монреалийн бүдүүвч”-тэй уялдуулж байгааг харуулах ёстой. Хурлаар хяналт шалгалтын бүдүүвчийг цаашид боловсруулж, “Кунмин-Монреалийн бүдүүвч”-ийн нөөцийн дайчлалтыг ахиулах болно.