Дугуй ширээний уулзалт тогтмол хийх болов
2024-02-21 10:35:33
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн оны долдугаар сараас Хятадын Худалдааны яам гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын дугуй ширээний уулзалтыг тогтмолжуулж, тэдэнд тулгамдаж буй хүндрэлтэй асуудал, санал, хүсэлтийг сонсож, асуудлыг холбогдох салбар, орон нутагтай хамтран асуудлыг шийдвэрлэх болов.

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар, дугуй ширээний 16 удаагийн уулзалтад гадаадын хөрөнгө оруулалттай 400 гаруй компани, гадаадын бизнесийн холбоод оролцож, 300 гаруй гомдол санал хүсэлт шийдвэрлэжээ. Үүний зэрэгцээ муж бүрд дугуй ширээний уулзалт хийх болж, 140 гаруй удаагийн ийм уулзалтад гадаадын хөрөнгө оруулалттай 2200 гаруй компани, гадаадын бизнесийн холбоод оролцож, 900 гаруй гомдол санал хүсэлт шийдвэрлэсэн байна.

Худалдааны яам 2023 оны есдүгээр сард гадаадын хөрөнгө оруулалттай компаниудын өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх систем бий болгосон байна. Гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад зориулсан дугуй ширээний цахим уулзалт хийж тэдэнд, ялангуяа жижиг, дунд аж ахуйн нэгжүүд тулгамдаж буй асуудлаа ярьж хэлэлцэх сайн суваг бий болгожээ. Энэ 2024 онд дугуй ширээний уулзалтыг төв, орон нутаг, салбаруудад идэвхтэй зохион байгуулж сар бүр хийж байхаар шийдвэрлэжээ.