Америк татгалзсан тул тогтоол батлагдсангүй
2024-02-21 10:13:04
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 20-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Алжир улс Арабын орнуудыг төлөөлж Газын бүсэд гал зогсоохыг шаардсан тогтоолын төсөл оруулсан боловч Америк татгалзсан санал өгсөн тул батлагдсангүй. 

НҮБ-д суугаа Хятадын суурин төлөөлөгч Жан Жюнь төслийг дэмжсэн санал өгч Хятадын байр суурийг илэрхийлэв. Жан Жюнь, Америк төслөөс татгалзсанд сэтгэл дундуур байна. Алжир улс Арабын орнуудыг төлөөлж санал болгосон Газрын зурваст гал зогсоох, барьцааны хүмүүсийг суллах, тус бүсэд хэрэгцээтэй зүйлс саадгүй нэвтрүүлэх зэрэг санал нь тулгамдсан асуудал болсон учир Аюулгүйн зөвлөлийн бүх гишүүд хүлээн зөвшөөрөх ёстой байв. Америк татгалзсан санал өгсөн нь дэлхий нийтэд буруу дохио өгч, энэ бүсийн нөхцлийг хүндрүүлж байна гэжээ. 

Жан Жюнь хэлэхдээ, Аюулгүйн зөвлөлийн тогтоол өнөөгийн үргэлжилж буй дипломат хүчин чармайлтад саад болно гэсэн Америкийн тайлбар ямар ч үндэслэлгүй. Тэд татгалзаж байвч гал зогсоох чин эрмэлзэл, хүчтэй дуу хоолойг зогсоож чадахгүй. Шударга ёсыг сахиж, үүрэг хариуцлагаа биелүүлэх Аюулгүйн зөвлөлийн хүчин чармайлт үүнээс болж зогсохгүй. Израиль олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолойг сонсож, Рафах руу довтлох төлөвлөгөөгөө орхиж, Палестины ард түмэнд гай гамшиг нэмж тарихаа зогсоохыг Хятад улс шаардаж байна гэжээ.