Израилийн түрэмгийллийг буруушаав
2024-02-22 15:11:16
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар өчигдөр, 21-нд Египетийн төлөөлөгч НҮБ-ын Олон улсын шүүхийн сонсголын үеэр, Палестины газар нутгийг эзлэн түрэмгийлж буй Израилийг буруушаав. Палестинчуудын хууль ёсны эрхийг хамгаалж чадахгүй бол Ойрх Дорнодод энх тайван тогтоож чадахгүй гэж онцлов.

Египетийн ГХЯ-ны хуулийн зөвлөх Мусса, Палестины ард түмний салшгүй эрх, үүрдийн эрх, ямар нэгэн болзолгүй өөрийгөө тодорхойлох эрхийг Израил түрэмгийлсээр байгааг Египет хатуу зэмлэн буруушааж байна. Энэхүү үйлдэл нь Палестины газар нутгийг олон жил эзлэн түрэмгийлж байсны шинж гэж Палестин үздэг. Израиль олон жилийн турш бүслэлт, хориглолт, хаалт тавьснаар Газын зурваст хэмжээлшгүй их хохирол учруулсан гэдгийг хүмүүс ойлгох хэрэгтэй. Энэ бол Израйлийн түр зуурын түрэмгийлэл биш, ингэж нэрлэх нь буруу юм гэв. 

Нидерландад суугаа ОХУ-ын элчин сайд Тарабрин сонсголд оролцохдоо, Палестин, Израиль хооронд "хоёр улсын шийдэл" хэрэгжүүлэхэд чиглэсэн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн тогтоолыг Израиль даган мөрдөж, Палестины газар нутгийг эзлэн түрэмгийлэхээ зогсоож, еврейчүүд орон сууц барих хил хязгаараа өргөжүүлж буйг зогсоох ёстой гэв. 

НҮБ-ын Аюулгүйн Зөвлөлөөс 2016 онд Палестин, Израилийн асуудалтай холбоотой 2334 тоот тогтоол баталсан байдаг. Тогтоолд, Израиль орон сууц барих хил хязгаараа өргөжүүлэхийг буруушаасан. Иордан голын баруун эрэг, Зүүн Иерусалим зэрэг газарт Израйль орон сууц барих нь олон улсын хууль тогтоомж ноцтой зөрчсөн үйлдэл гэж үзэж, Палестины эзлэгдсэн газар нутагт орон сууц барих, өргөтгөх, төлөвлөх алхмуудаа даруй зогсоохыг Израилиас шаардсан байдаг.