Хятад Лаосын төмөр замаар 28 сая 897 мянган хүн зорчжээ
2024-02-22 14:36:20
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний төмөр замын группээс мэдээлснээр, 2024 оны хоёрдугаар сарын 19-ний байдлаар Хятад Лаосын төмөр зам ашиглалтад орсноос хойш 28 сая 897 мянган хүн зорчиж, 33 сая 59 мянган тонн ачаа тээвэрлэжээ. Хил дамнасан ачаа тээвэрлэлт 7 сая 509 тоннд хүрсэн байна. Эхний үед тэжээл бордоо, өргөн хэрэглээний бараа зэрэг 10 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн тээвэрлэж байсан, одоо электрон тоног төхөөрөмж, хөлдөөсөн жимс зэрэг 2900 нэр төрөл болон өргөжиж бүс нутгийн хөгжилд шинэ эрч хүч сэлбэж байна. 

Хятад Лаосын төмөр замын олон улсын суудлын галт тэрэг явж эхэлснээс хойш 83 улс, бүсээс 140 мянган зорчигч тээвэрлээд байна.