Орос Украины дайны шинэ мэдээ
2024-02-22 14:17:48
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын БХЯ-ны 21-нд гаргасан байлдааны тайланд, өнгөрсөн хоногт Купянск, Донецк, Херсон чиглэлд Украины 6 довтолгоог няцааж, Авдеевка чиглэлд Украины 7 довтолгоонд цохилт өгсөн. Украины танк, их буу, их бууны эсрэг радар, зэвсэг, түлшний агуулахыг устгасан. Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин Украины пуужингуудыг тосч устгасан гэв. 

Украины ЗХЖШ байлдааны тайлан нийтлэв. Тайланд, өнгөрсөн хоногт фронт шугамд 51 тулаан хийж, Оросын цэрэг, зэвсэг техник төвлөрсөн бүс, агаарын довтолгооноос хамгаалах систем, түлшний агуулах, командын газар, радарын станцад цохилт өгч, Оросын 8 их бууг устгасан. Мөн Оросын Су-34 сөнөөгч онгоцыг унагасан гэв.