Ши Жиньпин, Денис Сассоу Нгуессо нар харилцан баярын цахилгаан илгээв
2024-02-22 15:05:47
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 22-нд Хятад улсын дарга Ши Жиньпин, Конго улсын ерөнхийлөгч Денис Сассоу Нгуессо нар хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойд зориулж харилцан баярын цахилгаан илгээв. 

Ши Жиньпин баярын цахилгаандаа, Хятад, Конго дипломат харилцаа тогтоосон 60 жилд дэлхийн нөхцөл хэрхэн өөрчлөгдсөн ч хоёр орон чин үнэнч хамтран ажиллаж, хамтдаа хөгжиж, улс төрийн хүрээнд харилцан итгэлцсэн сайн нөхөд, эдийн засгийн хамтын ажиллагааны сайн түнш байж ирлээ. Хоёр орны харилцаа сүүлийн жилүүдэд улам нягтарч, улс төрийн итгэлцэл гүнзгийрч, ажил хэрэгчээр илүү нягт хамтран ажиллаж, хоёр орны ард иргэдэд бодит үр өгөөж хүртээсэн юм. Миний бие Хятад, Конгын харилцааг маш чухалчилж ирсэн бөгөөд ерөнхийлөгч Денис Сассоу Нгуессо тантай хамт хоёр орны дипломат харилцааны 60 жилийн ойг боломж болгон Хятад, Конгын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийг урагшлуулж, Хятад Африкийн өндөр түвшний хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад бэлэн байна гэжээ. 

Денис Сассоу Нгуессо баярын цахилгаандаа, Конго, Хятад хооронд дипломат харилцаа тогтоосон 60 жилд хоёр орны ард иргэд найрсаг, эрх тэгш, шударга, хөгжил цэцэглэлтийг хамтдаа эрэлхийлж, Хятад, Конгын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг ахиулж ирсэн юм. Хоёр тал итгэлцлээ бататган, хамтран ажиллаж, өргөн хүрээнд хамтран ажиллаж сайн үр дүнд хүрсэн. Миний бие хоёр орны найрсаг харилцааг улам бэхжүүлж, өндөр түвшний Хятад Африкийн хувь заяаны нэгдмэл цогц байгуулахад идэвхтэй үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.