Тайванд зэвсэг нийлүүлэхээ Америк даруй зогсоох ёстой
2024-02-22 16:48:15
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 22-нд ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав.  

Тайваньд 75 сая ам.долларын өртөгтэй тактикийн мэдээллийн систем шинэчлэх шинэ прогорамм худалдах зөвшөөрлийг Америкийн Төрийн департамент өгсөн гэж тус улсын Батлан хамгаалах яам мэдэгдсэнтэй холбогдуулж Мао Нин хэлэхдээ, Америк Хятадын Тайванд зэвсэг нийлүүлж байгаа нь "Нэг Хятад"-ын зарчим, Хятад Америкийн гурван хамтарсан мэдэгдэл, ялангуяа "8-р сарын 17-ны мэдэгдэл"-ийг маш ноцтой зөрчиж байна. Энэ нь Хятадын бүрэн эрх, аюулгүй байдлын ашиг сонирхол, Хятад, Америкийн харилцаа, Тайваний хоолойн тогтвортой байдалд ноцтой заналхийлж байна. Иймд Хятад улс уг үйлдлийг ноцтой эсэргүүцэж, Тайванд зэвсэг нийлүүлэх, цэргийн харилцаа явуулахаа даруй зогсоож, Тайваний хоолойд хурцадмал байдал үүсгэхгүй байхыг сануулж байна. Хятад улс хүчтэй арга хэмжээ авч улс орны эрх ашиг, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа тууштай хамгаалах болно гэжээ.