Европтой зах зээлээ хуваалцахад Хятад бэлэн байна
2024-02-22 16:45:44
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр, 22-нд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хэвлэлийн хурал даргалж, гадаад дотоодын сэтгүүлчдийн асуултад хариулав. 

Хятадын ГХ-ны сайд Ван И саяхан Европ дахь айлчлалаа өндөрлүүлэв. Айлчлал Хятад Европын харилцаанд ямар дохио өгч байна вэ гэсэн сэтгүүлчийн асуултад Мао Нин, Хятад Европ иж бүрэн стратегийн харилцаа тогтоогоод хорин жил болсон. Хоёр тал олон туйлт байдлыг дэмжих гол хүч, даяаршлыг дэмжигч хоёр том зах зээл, олон ургалч байдлыг сурталчлах хоёр том соёл иргэншил юм. Үймээн самуун ихтэй өнөөгийн дэлхийд Хятад Европын стратегийн харилцаа нь дэлхий нийтэд улам ач холбогдолтой болж байгаа юм. 

Хятадын гадаад харилцааны чухал чиглэл нь Европ бөгөөд Хятад маягийн орчин үеийн шинэчлэл хэрэгжүүлэх чухал түнш. Хятадын асар том зах зээлийн боломжийг Европтой хуваалцахад Хятад улс бэлэн байна. Мөн Хятадын өндөр түвшний нээлттэй байдалд Европыг идэхтэй оролцохыг урьж байна. Энэ бүхнээс хамтын ажиллагааны олон шинэ боломж олдоно гэдэгт итгэж байна.

Хятадтай бүх түвшинд харилцаагаа өргөжүүлэхэд Европ идэвхтэй байр суурьтай байгаа. Эдийн засаг, худалдаа, эрчим хүч, ногоон хөгжил, боловсрол, хүмүүнлэгийн салбарт ойр хамтран ажиллах сонирхолтой байна гэж хэвлэлийн төлөөлөгч Мао Нин хариулав.