Палестин Израилын мөргөлдөөний эх үүсвэр
2024-02-22 10:47:54
Share
Share this with Close
youtube WeChat

20-ны өдөр Америк НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн гаргасан Газын асуудлаарх тогтоолын төсөлд хориг тавьсан байна. Үүнтэй холбоотойгоор мөн өдөр Америкийн интернет ашиглагчид сэтгэгдлээ бичиж, дургүйцлээ илэрхийлцгээж байлаа:  “Улс орон мань түүхийн буруу талд зогсож байгаад Америкийн иргэн  болсны хувьд би маш сэтгэл ханамжгүй байна”, “Улс орныхоо одоогийн байдалд би ичиж байна”……

Уг төслийг Арабын орнуудын нэрийн өмнөөс Алжир дэвшүүлсэн юм. Төсөл нь Газад нэн даруй гал зогсоож, барьцаалагдсан хүмүүсийг нэн даруй суллаж, хүмүүнлэгийн тусламжийн эд бараа нэвтрүүлэх боломжийг ханган, албаар нүүлгэн шилжүүлэхийг эсэргүүцэх зэрэг гол агуулгатай. Энэ нь Аюулгүйн зөвлөлийн нийтлэг ойлголт бөгөөд гал зогсоож дайныг эцэслүүлэхийг хүссэн олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт юм. Гэтэл АНУ хориг тавих эрхээ ахиад л ашиглажээ.

АНУ яахдаа ганцаараа татгалзах санал өгсөн бэ?Үүний хариуд АНУ  “Одоогоор яг явагдаж буй Палестин Израилын хоёр талын барьцаалагдсан хүмүүсийн асуудлаарх хэлэлцээрт тусгүй” хэмээх шалтаг хэлжээ. Энэ бол ямар ч үндэслэлгүй шалтаг хэмээн шинжээчид дүгнэв. Яагаад гэвэл тогтоолын төслийг дэмжигчээс Иордан, Египет зэрэг Палестин Израилын мөргөлдөөнийг эвлэрүүлэх зуучлагч байдаг. Хэрэв төсөл батлагдвал яриа хэлэлцээний уур амьсгал бүрдүүлэхэд тустай бөгөөд гал зогсоож дайныг эцэслүүлэхэд чухал боломж хангах байжээ. Үүний зэрэгцээ тогтоолын төсөлд Израил Газын бүс дэх цэргийн үйл ажиллагаагаа зогсоохыг уриалсан нь эвлэрэхийг ятгасан зуучлагч талуудыг амжилтад хүргэн, Палестин Израил аль болох хурднаар “Барьцааны хүмүүсээ солилцох” боломжтой болох юм.

Иймд АНУ-ын нэг саналын хоригт Хятад улсыг багтаасан Аюулгүйн зөвлөлийн гишүүд дургүйцэн, сэтгэл ханамжгүй буйгаа илэрхийлж байна.  “Нэн даруй гал зогсоох асуудлаар мөн идэвхгүй зайлж байгаа нь аллага хядлагад ногоон гэрэл асааж өгч байгаатай ялгаагүй” “Тогтоолын төсөлд татгалзах санал өгсөн нь хэрэг дээрээ дарангуйлагчийг дэмжиж байгаа явдал” “Газын бүсэд хүн эндэн бэртэж, хүмүүнлэгийн нөхцөл байдал тэвчихийн аргагүйд хүрч байна”……гэж хүмүүс үзэж байна.

Яг үнэнийг хэлбэл хоригийн санал ашиглах талаар АНУ бол “хуучин гар”. 2023 оны аравдугаар сард Палестин Израилын энэ удаагийн мөргөлдөөн үүссэнээс хойш НҮБ-ын Аюулгүйн зөвлөл уг асуудлаар 8 удаа санал оруулсан бол хоёрхон тогтоолыг баталж чаджээ. Энэ үйл явцад Газын бүсэд гэмгүй номхон иргэдийн амь нас хохирч буйг АНУ үл ойшоон, хоригийн эрхээ олон удаа ашиглаж, Аюулгүйн зөвлөл үйл ажиллагаа явуулахын хамгийн том саад тотгор болж байна.

Татгалзах санал оруулсных нь шалтгаас харахад АНУ бол ерөөсөө Палестин Израилын асуудлаарх шударга зохицуулагч, зууч байгаагүй, харин нэг талыг нь өмөөрөгч хэвээрээ байна. Шинжээчид дүгнэхдээ, АНУ-ын дотоодын шалтгаан ч бий. Еврейчүүд нь АНУ-ын хамгийн их цөөнх үндэстний нэг бөгөөд АНУ-ын сонгуулийн ар дахь “мөнгөний эзэд”, улс төрчид Израилыг гомдоохын улмаас энэ жилийн сонгуульд сөргөөр нөлөөлөхөөс эмээж байна. Түүнчлэн НҮБ-ын тогтоолын төсөлд хориг тавихаар дамжин, АНУ дайны талбарт Израилд орон зай, цаг хугацаа олж өгөхийг оролдож байна. Мөн Палестин Израилын асуудлаар НҮБ “Олны анхаарлыг АНУ-аас илүү татах ”-ыг хүсэхгүй байдгийг харууллаа гэжээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ нэг шинэ тогтоолын төсөл туурвиж байна.  “Израилийг цэргийн үйл ажиллагаагаа түр зогсоохыг шаардсан” агуулгатай хэмээн эх сурвалжид мэдээлж байна. Тэгэхээр АНУ-ын байр суурьд эргэлт гарсан юм гэж үү?CNN АНУ-ын засгийн газрын дээд албаны хүний үгээс иш татан мэдээлэхдээ, АНУ хэрэг дээрээ санал оруулж батлахын төлөө   “яарахгүй” байна, агуулгын хувьд ч “Гутлын гаднаас нь маажиж байгаа хэрэг” гэжээ.

Энэ удаагийн Палестин Израилын мөргөлдөөний эх үүсвэр нь Палестины бие даан тусгаар тогтносон улс байгуулах эрхийг АНУ Израил ерөөс хянуур авч үзээгүйд оршино. 

Палестин Израилд гал зогсоох тухай Аюулгүйн зөвлөлийн тогтоолын төсөлд АНУ хориг тавьж, Израилд цэргийн тусламж үзүүлсээр байгаа тул мөргөлдөөнийг үргэлжлүүлэн хурцдуулсаар бөгөөд Ойрх Дорнодын хямралын нөхцөл байдлын хамгийн том хариуцлагатай тал болж байна. Хэрэв энэ мэтээр хядлагад ногоон гэрэл асаагаад байвал Газын дайны гал бүс нутгийг залгисан гамшиг болж магадгүй. Аюулгүйн зөвлөл цаашид шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх ёстой. АНУ-ын хоригийн санал нь Газын дайны галыг унтраахын саад тотгор болох ёсгүй.