Гадаадын хүмүүс Украины үндэсний гвардид алба хаахыг зөвшөөрөв
2024-02-22 18:46:13
Share
Share this with Close
youtube WeChat

Украины үндэсний мэдээллийн агентлагийн орон нутгийн цагаар 22-ны өдөр мэдээлснээр, Украины ерөнхийлөгч Владимир Зеленский гадаадын болон харьяалалгүй хүмүүсийг Украины үндэсний гвардид алба хаахыг зөвшөөрсөн зарлигт гарын үсэг зурсан байна.

Украины ерөнхийлөгчийн сайт уг зарлигтай холбоотой баримт бичгүүдийг нийтэлжээ. Уг тогтоолын дагуу Украинд хууль ёсоор оршин суугаа, ял шийтгэлгүй, Украины “Цэргийн алба болон цэргийн албаны тухай хууль”-д заасан цэргийн алба хаах болзлыг хангасан гадаадын иргэд Украины Үндэсний гвардид сайн дурын үндсэн дээр алба хааж болно.