ОУВС эдийн засгийн төсөөллөө нэмэгдүүлэв
2024-02-22 11:28:47
Share
Share this with Close
youtube WeChat

ОУВС энэ оны Хятадын эдийн засгийн төсөөлөл, Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлтийн таамаг гаргав. Хятад зэрэг гол эдийн засгуудын өсөлтийн уян хатан байдлыг харгалзаж энэ оны дэлхийн эдийн засгийн өсөлтийг 0.2 нэгжээр нэмэгдүүлж 3.1 хувьд хүргэжээ. Хятадын эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэн төсөөлж байгаагаа ОУВС өнгөрсөн оны нөхцөл байдал, Хятадын засгийн газрын бодлогуудыг харгалзаж үзсэн гэж тайлбарлажээ. 

Хятадын ДНБ өнгөрсөн онд 126 их наяд юань давж 5.2 хувиар өссөн. Энэ нь Хятад улс дэлхийн эдийн засгийн хамгийн том өсөлтийн хөдөлгүүр хэвээр байгааг харуулж байна. Энэ оны нэгдүгээр сараас эхэлж Хятадын эдийн засаг сэргэж эхэлсэн нь эерэг дохио өгч байна. 

ОУВС-аас гаргасан “Дэлхийн эдийн засгийн төлөв байдал" сүүлийн үеийн тайланд, 2024 онд дэлхийн эдийн засаг өсөх хандлагатай, үүнд Хятадын эдийн засгийн хурдтай сэргэлт нь эерэг нөлөө үзүүлнэ гэжээ. Энэ нь Азийн эдийн засгийн өсөлтөд итгэх итгэлийг нэмэгдүүлж байгаа юм. Хятадын эдийн засгийн өсөлт хүлээлтээс давах боломжтой тул Азийн хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт 5.2 хувьд хүрэх төлөвтэй байна. Иймд өнгөрсөн оны аравдугаар сард гаргасан таамаглалаа 0.4 нэгжээр нэмэгдүүлсэн гэжээ.