Ирээдүйн спортын наадам Казаньд эхлэв
2024-02-22 10:13:12
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, хоёрдугаар сарын 21-ний орой, ОХУ-ын Бүгд Найрамдах Татарстан улсын нийслэл Казань хотод Ирээдүйн спортын анхдугаар наадам нээлтээ хийв.

ОХУ-ын зохион байгуулж буй эл сонирхолтой наадамд дэлхийн олон газраас ирсэн 2000 тамирчин оролцож,  стратеги, тактик, спорт, уралдаан, технологи гэсэн таван төрлийн 21 тэмцээнд өрсөлдөнө. Анхдугаар наадам нь спорт, шинжлэх ухаан, боловсрол, технологийг нэгтгэсэн тэмцээн, мөн дижитал төсөл хослуулж буйгаараа онцлог юм. Ирээдүйн спортын наадам ирэх сарын 3 хүртэл үргэлжилнэ.