"Их-20"-ийн сайд нар хуралдаж эхэллээ
2024-02-22 10:10:16
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр, 21-нд "Их-20" бүлгийн гадаад хэргийн сайд нарын хурал Бразилийн Рио-де-Жанейро хотод эхэлж, Бразилийн Гадаад харилцааны сайд Виейра нээлтийг удирджээ. Хоёр хоног үргэлжлэх хурлаар олон улсын хямрал, дэлхийн засаглалын шинэчлэлтийн сэдвээр ярилцах юм. 

Хятадын ГХ-ны дэд сайд Ма Жаошюй, ОХУ-ын ГХ-ны сайд Сергей Лавров, "Их-20" бүлгийн гишүүн орнуудын гадаад харилцааны асуудал хариуцсан албан тушаалтнууд оролцож байна. Тус бүлгийн Гадаад харилцааны сайд нарын хоёр дахь уулзалтыг энэ оны есдүгээр сард НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганы үеэр Нью-Йоркт хийхээр шийдвэрлэжээ. Энэ хурлыг боломж болгон НҮБ болон  “Их 20”-ийн бүлгийн хоорондын яриа хэлэлцээ, хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн засаглалын шинэчлэлийг үр дүнтэй дэмжихийг Бразиль хүсэж байна. 

Хөтөлбөр ёсоор өчигдөр олон улсад тулгамдсан асуудлаар санал бодлоо солилцсон байна. Өнөөдөр, 22-нд Бразилийн дэвшүүлсэн олон улсын хямралыг шийдвэрлэх тухай дэлхийн засаглалын шинэчлэл төслийг тойрч ярилцах юм байна. Мөн ядуурлыг бууруулах, уур амьсгалын өөрчлөлт, хүрээлэн буй орчин зэрэг сэдвээр ярилцахаар төлөвлөжээ.